Бидний тухай

Тэнгэр язгуур тур ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Монгол улсын аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрх нэмж гарч ирсэн компани юм. Бид монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж түүх соёлыг сурталчлах, аялагч нарт мэдлэг олгох мөн монголчууд болон гадаад орны иргэд соёлтой байгальд ээлтэй аялахыг уриалж буй бөгөөд энэ зарчимаа бүх аялалын багууд, хөтөч, жуулчин нартаа танилцуулж хамтдаа онгон дагшин байгал гайхалтай монгол орныг үзүүлэх үндсэн зорилготойгоор өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна.

Тэнгэр язгуур тэр ХХК ажилчид нь мэргэжлийн өндөр мэдлэгтэй, аялал жуулчлалын чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн аялал жуулчлалын салбарт туршлага арвин хуримтлуулсан гадаад хэлний өргөн мэдлэгтэй хамт олон ажиллаж байна.

Монгол орон даяар 50 гаруй жуулчны бааз амралтын газруудтай гэрээ байгуулан, эх орондоо амарч аялж байгаа иргэд болон гадаад орнуудаас аялалаар ирсэн эрхэм жуулчидыг тав тухтай монгол орны үзэсгэлэнт байгалийг үзэх боломжоор ханган ажилладаг.

Эрхэм үйлчлүүлэгч та компаний эзэмшлийн машин техник, морь тэмээ болон шаардлагатай тохиолдолд нэмэлтээр хэрэглэгчийн хүссэн тоогоор машин техник, морь тэмээ, хөсөг тэрэг, нисдэг тэрэг, түрээслэн ашиглах боломжтой.

Social Share Buttons and Icons powered by Ultimatelysocial
YouTube
YouTube
Instagram
mnМонгол