
Тал нутгийн гайхамшигийн маршрут
1 дэх өдөр
Улаанбаатар Чингис хаан онгоцны буудалд дээр угтаж авна. Хотын төвд зочид буудалд байрлана. Чингис хааны талбай, Гандан үндэсний түүхийн музэй үзэж сонирхоно.
2 дахь өдөр
Тэрэлж байгалийн үзэсгэлэнт газар очиж морь тэмээ унаж, өвөрмөц тогтоцтой хаданд авиралт хийж, монгол гэрт зочилж, галын наадам, танилцах үдэшлэг хийнэ.
3 дахь өдөр
Хар зүрхний хөх нуурт очиж, нуурын эрэгт баазад байрлана. Байгалийн үзэсгэлэнг үзэж үндэсний хоол идэж гэр амралтанд байрлана.
4 дахь өдөр
Чингис хааны төрсөн газар болох Дэлүүн болдогт очиж, Чингисийн гурван нуур Чингисийн хөшөө гэх мэт дурсгалт газруудыг үзээд гэр амралтанд байрлана.
5 дэх өдөр
Чойбалсан хотод очиж, аймгийн музей үзэж, буудалд амрана.
6 дахь өдөр
Монгол орны хамгийн тэгш урт тал болох Мэнэнгийн талыг үзэж, Буйр нууранд дээр очиж амралтанд байрлана. Буйр нуурт загас барих алхалт хийх, сэлэх, боломжтой.
7 дахь өдөр
Монголчуудын ялалтаар өндөрлөсөн Халх голын дайны дурсгалын хөшөө, музэй үзэж гэр амралтанд бууна
8 дахь өдөр
Амралтын өдөр зочид буудалд байрлана
9 дэх өдөр
Өндөр хаан хотод ирж үндэсний түүхийн музэйг үзэж зочид буудалд байрлана.
10 дахь өдөр
Монголын нууц товчоонд гардаг алдартай түүхийн дурсгалт газар, 1240 онд Монголын нууц товчоог Хэрлэнгийн хөдөө аралд бичиж дуусгасан түүхтэй газар юм.
11 дэх өдөр
Малчин айлд зочлон айраг цагаан идээ амсахаас гадна, монгол уламжлалтай газар дээр нь танилцана.
12 дахь өдөр
Дэлхийн мянганы суут хүн Чингис хааны хөшөөг үзэж, Улаанбаатар хотод ирж буудалд байрлана.