
Говийн аялалын маршрут
1 дэх өдөр
Улаанбааатар Чингис хаан олон улсын нисэх буудал дээр угтаж авна. Хотын төвд зочид буудалд байрлана. Оройн хоол идээд хоттой танилцах аялал хийнэ.
2 дахь өдөр
Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт очиж морь тэмээ унаж, ууланд авирч, монгол үндэсний гэрт зочилж үдэш нь танилцах үдэшлэг хийж хоноглоно.
3 дахь өдөр
Улаанбаатар хотод ирж бага газрын чулуу руу хөдөлөн. Бага газрын чулуун дээр очиж ууланд авирах байгалийн өвөрмөц тогтоцтой орчинд алхалт хийж гэр кэмп-д хоноглоно.
4 дахь өдөр
Цагаан суварга гэх үзэсгэлэнт өвөрмөц байгалийн тогтоцтой газар очиж үзэж, марс гараг дээр очсон мэт мэдрэмжийг эдлэх боломжтой.
5 дэх өдөр
Ёлын ам Даланзадгад хотод очоод ресторанд хоолонд ороод Мухар шивэрт байгалийн үзэсгэлэнт газар луу машинаар явна. Мухарт шивэрт-д зураг даруулах, морь унах, үндэсний онцлог агуулсан жижиг дэлгүүрээс шоппинг хийх боломжтой. Мухарт шивэрт үзээд дараа нь Ёлын ам руу машинаар явна. Майхан хоноглоно. Тэнгэрт түгсэн түм буман оддыг ширтэж хээрийн амтат хоол идээд амрана.
6 дахь өдөр
Хонгорын элс рүү хөдөлнө. Монголын хамгийн өндөр элсэн манхан Хонгорын элс рүү очиж буудаллана. Дуут манхана руу алхалт хийнэ.
7 дахь өдөр
Нар мандах үеэр Дуут манхан дээр гарч зураг авхуулах боломжтой. Жуулчны баазад өдрийн хоолоо идээд Тэмээ унах говийн сонин тогтоц урлагын үзүүлбэртэй.
8 дахь өдөр
Динозаврын мөр олдсон ховор газар Баянзаг-руу хөдөлнө. Баянзаг нар мандах жаргах үед гайхалтай өнгөний зохицолтой байдаг тул зураг даруулах чөлөөт цагаа өнгөрүүлэх гайхалтай газар байх болно. Жуулчны баазад хоноглоно.
9 дэх өдөр
Их газрын чулуу байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй газар очиж баазад хоноглоно
10 дахь өдөр
Амрах аялагч нар хүсвэл тусгай хөтөлбөртэй өдөр