Altai Tavan Bogd tours

Алтай таван богд маршрут

1 дэх өдөр

Олон улсын нисэх онгоцны буудлаас мэргэжлийн хөтөч, жолооч тосож авна. Хотын төвд Сант-асар зочид буудалд бууна. Оройн хоол идээд Улаанбаатар хотын төв талбай, Гандан, Үндэсний түүхийн музей үзэж сонирхох боломжтой.

2 дахь өдөр

Горхи тэрэлж байгалийн цогцолбор газарт зочилж, морь тэмээ унаж, галын наадам хийж угтах үдэшлэг хийнэ.

3 дахь өдөр

Орон нутгийн нислэгээр Баян-Өлгий аймагт очих бөгөөд зочид буудалд байрлана. Баян-өлгий аймагт өдрийн цай уусны дараа нутгийн музей үзэж, аймгийн барааны захыг үзэж, мөн ислам шашны сүм хийдээр зочилж сонирхох боломжтой.

4 дахь өдөр

Баян-Өлгий аймгийн төвөөс Алтай таван богд руу Аялалын пургон машинаар хөдөлнө. Замдаа өндөр уулс цагаан голын хажуугаар аялж цагаан голын дэргэд Тува айлд зочилж майханд байрлана.

5 дэх өдөр

Алтай таван богд руу морин аялал хийнэ /20км/. Уулчдын байрладаг кэмп-д майханд буудаллана. Зураг дарах цаг, өдрийн хоол амралтын цаг

6 дахь өдөр

4050 метр өндөр Монголын дээвэр Алтай таван богдын Малчин оргил руу авиралт хийнэ. 20км 7-10 цаг алхана. Малчин оргилд авиралт хийгээд майхан кэмп дээрээ ирж буудаллана.

7 дахь өдөр

Цагаан голын эрэг рүү өөрсдийн машин руу мориор 20км дахин аялал хийж Хотон хурган нуурын зүг машиндаа суугаад хөдөлнө. Хурган нуур орох замд хээр майхан буудаллана. Хээр талд шөнийн оддыг харах зураг дарах, түүдэг тойрч сууна халуун яриа өрнүүлэх боломжтой

8 дахь өдөр

Хотон Хурган нууран дээр ирж, Бага түргэний хүрхрээ үзэж онгон сүрлэг байгалийн сайхныг мэдэрнэ. Казак айлд зочлон бүргэдтэй зураг авхуулж үндэсний хоол казаар дайлуулна.

9 дэх өдөр

Баян өлгий аймагт ирж шоппинг хийгээд Улаанбаатар луу ниснэ.

10 дахь өдөр

Чингис хаан олон улсын нисэх буудлаас гэрийн зүг ниснэ

Аялагч нарт компаний зүгээс дараах зүйлсээр хангана:

  • Ирэх болон явах үед тосож авна, мөн үдэж өгнө.
  • Англи хэлтэй хөтөч
  • Улаанбаатар хот болон аймгийн төвд зочид буудал
  • Хөдөө хээр байрлах тохиолдолд майхан
  • Аялалын хөтөлбөрийн турш хоол
  • Жолоочтой тээврийн хэрэгсэл, микроавтобус эсвэл хотын бүсэд автобус
  • Улаанбаатар-Өлгий хотын хооронд дотоодын нислэг хоёр талдаа
  • Парк руу орох хураамж
  • Хилийн зөвшөөрөл
  • Нэг хүнд өдөрт 1 литр ундны ус

Аялагч нарт дараах зүйлсээр хангахгүй:

  • Олон улсын онгоцны тийз тасалбар
  • Ундаа жүүс мөн пиво, архи согтууруулах ундаа
  • Аялалын даатгал
Social Share Buttons and Icons powered by Ultimatelysocial
YouTube
YouTube
Instagram
mnМонгол